Facebook Messenger-ийн AI туслах

Асуулт бүрт хариулна. 
Зөвхөн таны мэдээллээр. 

Үнэ, салбар, ажлын цаг, түгээмэл асуултаа нэг удаа бөглөөд Facebook Page-ээ холбо. AmarhanChat Messenger-т 24/7 хариулж, мэдэхгүй зүйлээ зохиохгүй — ажилтанд тань шилжүүлнэ.

  • 14 хоног үнэгүй
  • 200 AI чат
  • Карт шаардлагагүй
С

Сэлэнгэ Шоп

Ихэвчлэн шууд хариулдаг

    Мессеж бичих…

    Ижил асуултад өдөрт хэдэн арван удаа хариулж, шөнө ирсэн мессежийг өглөө хүртэл хүлээлгэдэг үе дууслаа. AmarhanChat таны оронд хэдхэн секундэд хариулна.

    Хэрхэн ажилладаг

    Дөрвөн алхам.
    Тохиргоо, код хэрэггүй.

    01 · Мэдээлэл

    Мэдээллээ нэг удаа бөглөнө

    Салбар, бүтээгдэхүүн, үнэ, ажлын цаг, түгээмэл асуултаа энгийн форм дээр оруулна. PDF, DOCX, TXT файл нэмж болно.

    Бизнесийн мэдээлэл

    Хадгалсан
    Бүтээгдэхүүн
    Арьсан цүнх (хар, бор) — 89,000₮
    Салбар
    Төв дэлгүүр — Сүхбаатар дүүрэг · 10:00–20:00
    Түгээмэл асуулт
    Хүргэлт хэд вэ? — УБ дотор 5,000₮

    үнийн-жагсаалт.pdf

    Найдвартай

    Мэдэхгүй бол зохиохгүй.
    Ажилтандаа шилжүүлнэ.

    AI зөвхөн таны оруулсан мэдээллээс хариулна. Хариулт олдохгүй бол үнэ, нөхцөл зохиохын оронд эелдэг мессеж илгээгээд ажилтанд тань шилжүүлнэ.

    Харилцагч асууна

    Messenger-ээр ирсэн мессеж бүрийг bot хүлээн авна.

    Мэдлэгээс хайна

    Бизнесийн мэдээлэл, FAQ, файлаас тохирох хэсгийг олно.

    Олдвол — хариулна

    Олдсон мэдээлэлд тулгуурлан товч хариулна.

    Олдохгүй бол — шилжүүлнэ

    Fallback мессеж илгээж, танд имэйлээр мэдэгдэнэ.

    12 цаг

    Ажилтан хариулах зуур bot зогсоно

    Шилжүүлсэн харилцаанд bot 12 цаг оролцохгүй, эзэмшигч, админд имэйл очно. Та Meta Business Suite-ээс хариулна.

    Хариулж чадаагүй асуултаас суралцана

    Bot-ийн мэдээгүй асуултуудыг жагсааж, хариултыг нь нэг товчоор түгээмэл асуултад нэмнэ.

    • 50 ширхэг авбал хямдрах уу?+ FAQ-д нэмэх
    • Дархан руу хүргэдэг үү?+ FAQ-д нэмэх
    • Бэлгийн карт байдаг уу?+ FAQ-д нэмэх
    Боломжууд

    Хэрэгтэй бүхэн.
    Нэг дор.

    Bot юу хариулж байгааг бүрэн харж, мэдлэгээ тасралтгүй сайжруулна.

    AI key хэрэггүй

    AI багцын үнэд багтсан тул шууд ажиллана. Хүсвэл Claude, Gemini, DeepSeek-ийн өөрийн key-гээ холбож хязгааргүй ашиглана.

    AI багцад багтсанэсвэл өөрийн keyClaudeGeminiDeepSeek

    Тайлан

    Асуулт, хариулсан, хариулж чадаагүй, шилжүүлсэн — 7, 30 хоногоор.

    Харилцааны лог

    Харилцаа бүрийг, bot ямар мэдээллээс хариулсныг харна.

    Багаараа ажиллах

    Хүн бүрт тохирох эрх.

    ЭзэмшигчАдминЗасварлагчОператорҮзэгч

    QPay-ээр төлнө

    Банкны апп эсвэл QR-аар төлөөд эрх шууд сунгагдана.

    Монгол, англи хэл

    Харилцагч аль хэлээр асуусан ойлгож хариулна. Bot-ийн үндсэн хэлийг та сонгоно.

    Файлаас ч хариулна

    Үнийн жагсаалт, журам, каталогоо PDF, DOCX, TXT-ээр оруулахад bot тэндээс хариулна.

    Бизнесийн мэдээллийн формБүтээгдэхүүн, үнэPDF, DOCX, TXTТуршилтын чатFallback мессежИмэйл мэдэгдэлХарилцааны логХариулж чадаагүй асуултууд7, 30 хоногийн тайлан5 төрлийн эрхClaude, Gemini, DeepSeekQPay төлбөр
    Салбар, ажлын цагТүгээмэл асуултМэдлэгээс туршиж хайхBot-ийн өнгө аясАжилтанд шилжүүлэхBot-ийг үргэлжлүүлэхАшигласан мэдлэгНэг товчоор FAQГишүүн урихManaged AIAI хэрэглээНэмэлт AI чат
    Салбарууд

    Бизнес бүр өөр.
    Асуулт нь адилхан.

    Онлайн дэлгүүр

    Энэ цүнх хар өнгөтэй байгаа юу, хүргэлт хэд вэ?

    Хар өнгө байгаа, үнэ 89,000₮. УБ дотор хүргэлт 5,000₮, 24 цагийн дотор хүргэнэ.

    Карго

    1 кг ачаа хэдээр, хэд хоногт ирэх вэ?

    1 кг 6,500₮. Эрээнээс 7–10 хоногт ирнэ.

    Ресторан, кафе

    Өнөөдөр хэдэн цагт хаах вэ? Ширээ захиалж болох уу?

    Өнөөдөр 22:00 цагт хаана. Ширээ захиалгыг 7700-0000 дугаараар авдаг.

    Гоо сайхны салон

    Гель будалт хэд вэ, хаана байрладаг вэ?

    Гель будалт 45,000₮. Хан-Уул дүүрэг, Зайсан, 12-р байрны 1 давхарт.

    Сургалтын төв

    IELTS-ийн анги хэзээ эхлэх вэ, төлбөр хэд вэ?

    Дараагийн анги 11-р сарын 3-нд эхэлнэ. 2 сарын төлбөр 650,000₮.

    Үл хөдлөх хөрөнгө

    Яармагт 2 өрөө байр түрээслэх үү?

    Яармагт 2 өрөө байр сарын 1.8 сая ₮. Үзэх цаг товлох бол 9900-0000.

    Жишээ харилцаа. Bot таны оруулсан бодит мэдээллээр хариулна.

    Үнэ

    Энгийн үнэ.
    Нуугдмал төлбөргүй.

    Нэг багц, бүх боломж. Урт хугацаагаар төлбөл 3 сар хүртэл үнэгүй.

    ★ Худалдаалж байна

    Хариулагч

    Messenger-ийн асуултад автоматаар хариулах шаардлагатай бизнес

    49,000₮/сар

    Эхлэх
    • Сард 3,000 AI чат
    • Мэдлэгийн форм, файл (PDF, DOCX, TXT)
    • Messenger-т 24/7 хариулна
    • Ажилтанд шилжүүлэх, имэйл мэдэгдэл
    • Харилцааны лог, тайлан
    • Өөрийн AI key холбох боломж

    Борлуулагч

    Мессежээр захиалга, цаг авдаг, зар сурталчилгаа идэвхтэй явуулдаг бизнес

    149,000₮/сар

    Тун удахгүй
    • Сард 9,000 AI чат
    • «Хариулагч»-ийн бүх боломж
    • Захиалга авч CRM-д автоматаар бүртгэнэ

    Системтэй AI ажилтан

    Байгууллагын системтэй холбогдож ажиллах шаардлагатай

    690,000₮-өөс

    Холбогдох
    • AI чат тохиролцоогоор
    • Таны системтэй холбогдож ажиллана

    Үнийн дэлгэрэнгүй, нэмэлт AI чат

    Асуулт, хариулт

    Түгээмэл асуултууд

    Хариултаа олсонгүй юу? Бидэнтэй шууд холбогдоорой.

    Холбогдох
    Монгол хэлээр сайн ойлгох уу?

    Тийм. Монгол, англи хэлээр бичсэн асуултыг ойлгож хариулна. Харилцагчдынхаа асуудаг хэлбэрээр туршилтын чат дээр өөрөө шалгаад үзээрэй.

    Буруу үнэ хэлчихвэл яах вэ?

    Bot зөвхөн таны оруулсан мэдээллээс хариулдаг, үнэ өөрөө зохиохгүй. Мэдээлэлд байхгүй бол «мэдэхгүй» гээд ажилтанд шилжүүлнэ. Үнэ өөрчлөгдвөл мэдээллээ шинэчлэхэд л хангалттай.

    Техникийн мэдлэг хэрэгтэй юу?

    Үгүй. Форм бөглөж, хүсвэл файл оруулахад л хангалттай. Бот зурах, программ бичих, AI key авах шаардлагагүй.

    Facebook Page-ээ яаж холбох вэ?

    Page-ийн админ эрхтэй Facebook бүртгэлээрээ «Facebook-ээр холбох» товчийг дарж, Page-ээ сонгоно. Facebook-ийн нууц үгийг тань бид хэзээ ч асуухгүй.

    Bot хариулж чадахгүй бол яах вэ?

    Харилцагчид таны тохируулсан мессеж очиж, тэр харилцаанд bot 12 цаг оролцохгүй, танд имэйл ирнэ. Та Meta Business Suite-ээс хариулна.

    «AI чат» гэж юу вэ? Дуусвал яах вэ?

    AI-ийн өгсөн нэг хариулт нэг AI чат болно. Мэдлэгээс юу ч олдоогүй үед илгээх мессеж тоологдохгүй. Хязгаар 30 хоног тутам шинэчлэгдэнэ. Дуусвал 1,000 AI чатыг 15,000₮-өөр нэмж авах эсвэл өөрийн AI key-гээ холбож болно.

    Яаж төлөх вэ?

    QPay-ээр — дурын банкны апп эсвэл QR кодоор төлнө. Төлсний дараа эрх автоматаар сунгагдана.

    Үнэгүй туршилт ямар нөхцөлтэй вэ?

    Шинэ байгууллага 14 хоног, 200 AI чат үнэгүй ашиглана. Карт оруулах шаардлагагүй. Таалагдвал багцаа сонгоод үргэлжлүүлнэ.

    Дараагийн асуултад
    AI туслах тань хариулаг.

    14 хоног, 200 AI чат үнэгүй. Мэдээллээ бөглөөд л эхэлнэ.