Нууцлалын бодлого

Шинэчилсэн: 2026-10-21

1. Хэн

Энэ бодлого нь AmarhanChat-ийн Үйлчилгээгээр цуглуулж, боловсруулдаг мэдээллийг тайлбарлана.

2. Бизнес хэрэглэгчийн мэдээлэл

Нэр, имэйл, нууц үгийн hash, байгууллагын нэр, гишүүд, бизнесийн мэдээлэл (салбар, бүтээгдэхүүн, үнэ, түгээмэл асуулт), оруулсан файл, төлбөрийн түүх (QPay-ийн нэхэмжлэх, картын мэдээлэл бид хадгалахгүй).

3. Messenger-ийн харилцагчийн мэдээлэл

Бизнесийн Page руу бичсэн хүмүүсийн Page-тэй холбогдсон ID (PSID), Facebook-оос өгсөн нэр, мессежийн текст, bot-ын хариулт. Хавсралтын зөвхөн төрлийг (зураг, файл) тэмдэглэнэ, агуулгыг нь татахгүй.

4. Ашиглах зорилго

Мессежид хариулах, ажилтанд шилжүүлэх, харилцааны лог ба тайланг тухайн бизнест харуулах, Үйлчилгээг ажиллуулах, төлбөр тооцоо хийх. Мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, худалдахгүй.

5. Гуравдагч этгээд

Meta (Messenger мессеж хүлээн авах, илгээх), AI үйлчилгээ үзүүлэгч (Anthropic, OpenAI; бизнес өөрийн key холбосон бол Google эсвэл DeepSeek) — хариулт бэлдэхэд шаардлагатай мессеж ба мэдлэгийн хэсгийг л илгээнэ, QPay (төлбөр). Хуулийн шаардлагаар эрх бүхий байгууллагад өгч болно.

6. Хадгалалт ба хамгаалалт

Мэдээлэл шифрлэгдсэн холболтоор дамжиж, хамгаалалттай серверт хадгалагдана. API key, Page token шифрлэгдэнэ. Байгууллага бүрийн мэдээлэл бусдаас тусгаарлагдсан. Бизнес бүртгэлээ устгах хүртэл эсвэл хүсэлт гаргах хүртэл хадгална.

7. Таны эрх

Өөрийн мэдээллийг харах, засах, устгуулах хүсэлт гаргах эрхтэй. Устгуулах арга "Өгөгдөл устгах заавар" хуудсанд байна.

8. Холбоо барих

Нууцлалтай холбоотой асуултыг "Холбоо барих" хуудсаар илгээнэ үү.